Ажилчны алдар хөшөө

Дурсгалын нэр:

Ажилчны алдар хөшөө
Бүтээсэн он:
1989 он
Бүтээгч:
Б.Хийморь
Хэнд, ямар үйл явдалд зориулсан:
1934 онд Улаанбаатар хотод Монголын анхны аж үйлдвэрийн комбинат байгуулагдсанаар ажилчин анги бий болсон гэж үздэг. Энэ ажилчин, хөдөлмөрчин хүмүүст зориулан бүтээсэн.
Яагаад бүтээсэн:
Ажилчин анги бол социализмын нэг бэлгэ тэмдэг байв. ХХ зууны монголын шинэ нийгмийг байгуулахад ажилчин анги чухал үүрэг гүйцэтгэсэн. Сэхээтэн, ажилчид эв сэтгэл нэгтэй бол бүхнийг бүтээж чадна гэсэн утгыг агуулан энэ хөшөөг бүтээсэн.
Хэн захиалсан:
Хотын захиргаа
Хөшөөг энэ газарт босгох болсон шалтгаан:
Ажилчны район буюу одоогийн Хан-Уул дүүрэгт Монголын анхны аж үйлдвэрийн комбинат байгуулагдаж, Социализмын үед энэ дүүргийг аж үйлдвэрийн бүс болгон хөгжүүлж байсан тус газарт хөшөөг босгосон.
Онцлог:
(энэ бүтээлээр юуг харуулахыг зорьсон) Монгол Улсад ажилчин анги бий болсныг харуулсан бүтээл бөгөөд ажилчин анги нэг хүсэл, зорилгын дор хамтын эв санаа, зүтгэлээр хамтдаа бүтээдэг гэсэн санааг ажилчин ангийн төлөөлөл болсон хөдөлмөрчид хамтдаа урагш алхаж буйгаар дүрслэн харуулсан. Мөн зөвхөн социалист ажилчин ангийг биш, дэлхийн нийтийн ажилчин ангийг энэ бүтээлээр төлөөлүүлэн харуулахыг зорьсон. Монголын орчин үеийн анхны авангард хөшөө.
Хамгаалалтын зэрэглэл:
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан.
Хадгалалт, хамгаалалт:

Дурсгалын шинж байдал, иж бүрдлийн тодорхойлолт:

Хөшөөний иж бүрдэл:
Баримал нь чулуун суурь, түүний дээрх зэс хөөмөл баримлаас бүрддэг
Материал:
Зэс, чулуу
Хийсэн арга, техник:
Зэс хөөмлийн аргаар хийсэн.
Загвар, хийц:
Авангард
Дүрслэл:
Чулуун суурийн дээр зэс хөөмлөөр хамтдаа урагш алхаж буй ажилчин ангийн төлөөлөл болсон найман хүнийг дүрсэлсэн.
Хэмжээ:
Урт: 6.6 метр
Өндөр: 3.2 метр
Өргөн: 3.6 метр
Байршил:
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний хойд талд, 19 дүгээр буудлын хойд талын талбайд байрладаг.
Солбилцол:
N47 53 57.5, E106 53 58.7
Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:
Улаанбаатар хотын төв, тэг цэгээс баруун урагш 3 км

Дурсгалтай холбоотой бусад мэдээлэл

Дурсгалын ойролцоо өөр ямар дурсгалуудыг үзэх боломжтой вэ?
Зүүн урд талд 1 км зайд – Монголын сүүлчийн хааны амьдарч байсан “Богд хааны ногоон ордон”
Зүүн урд талд 3 км зайд – Зайсан толгой, түүний дээрх Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө цогцолбор, Бурхан багшийн сэрэг дүр
Зүүн хойд талд 1.8 км зайд – Энхтайвны гүүр
Дурсгалын орчимд үзвэр, үйлчилгээний ямар газрууд байдаг вэ?
Зүүн урд талд 1 км зайд – Богд хааны ордон музей
Зүүн урд талд 1 км зайд – Монголын уламжлалт анагаах ухааны музей (Богд хааны музейн баруун талд)
Зүүн талд 2 км зайд – Төв цэнгэлдэх хүрээлэн
Зүүн талд 3.3 км зайд – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн