СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ, НИЙТЛЭЛЧ Д.ДАМДИНЖАВЫН “СУУ БИЛГИЙН СУДАР-СУУТ НУУЦ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ, НИЙТЛЭЛЧ Д.ДАМДИНЖАВЫН “СУУ БИЛГИЙН СУДАР-СУУТ НУУЦ” НОМЫН НЭЭЛТ ХОЁРДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР БОЛЛОО

Номын нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл, Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.

“Суу билгийн судар-Суут нууц” ном нь тэргүүн, дэд, гутгаар гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эрт эдүгээгийн алдарт эрхмүүдийн нууц суу билгийг уудлан нээсэн нэн шинэ бүтээл гэдгээрээ онцлогтой.

Урьд хожид хаана ч гараагүй, хэний ч ухаж олоогүй суут нууцыг уудлан өгүүлэх тус номын “Цаг хугацаагаар аялагч цагаан Хангарьд” тэргүүн дэвтэрт Аригбөх хаан, Өндөр гэгээн Г.Занабазар, Галдан бошигт хаан, Манлай баатар Ж.Дамдинсүрэн, VIII Богд Жавзундамба, Солийн Данзан, Ринчиний Чойном, Юмжаагийн Цэдэнбал, Бямбын Ренчин нарыг онцолсон байна.

Харин “Нууцын авдарт архирах улаан арслан” дэд дэвтэрт Хубилай сэцэн хаан, Хорлоогийн Чойбалсан, Ноён хутагт Данзанравжаа, Чин Ван Ханддорж, Очирбатын Дашбалбар, Модун Шаньюй, Санжаасүрэнгийн Зориг, Пэлжидийн Гэндэн, Дилав хутагт Жамсранжавын тухай өгүүлэх юм.

“Хөлгөн их түүхийн оньс тайлагч хөх чоно” гутгаар дэвтэрт Чингис хаан, Жамуха сэцэн, Сорхугтани бэхи хатан, Догсомын Бодоо, Тогоонтөмөр хаан, Дашдоржийн Нацагдорж, Шударга баатар Бавуужав, Цэндийн Дамдинсүрэн, Лодонгийн Түдэв нарын тухайх онц сонирхолтой, нууцыг тайлжээ.

“Суут нууц” номын агуулга болоод хэлбэр нь түүх, сэтгүүл зүй, утга зохиолын элементээр бүтсэн. Тиймээс түүхийн баримт, судалгаа тал дээр Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар, сэтгүүл зүйн хэлбэр агуулга тал дээр Сэтгүүл зүйн ухааны доктор До.Цэнджав, утга зохиолын хийц, найруулга, үг хэллэг тал дээр Ардын уран зохиолч Т.Галсан нар ажилласан юм.

Номын тухай Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Би Д.Дамдинжавын шинэ номыг уншаад залуу зохиолчийн сэтгэлгээний цар хүрээ, асуудлыг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх гайхалтай чадвар, тухайн цаг үеийн улс орны түүхэн бодот байдлыг мэдэрсэн нарийн мэдрэмж, ерөнхий түүхийн өргөн мэдлэгийг нь өөрийн эрхгүй бахдан бахархлаа.

“Түүх бол он цагийн дараалал биш, урлаг биш, яруу найраг ч биш, түүх бол зөн билиг хийгээд үзэгдэл үйл явцын түүхэн их айгаас таамаглан дүгнэгдсэний үр дүнд босож ирдэг бодот байдал” хэмээн Италийн сэтгэгч, гүн ухаантан, түүхч Бенедетто Кроче нэгэнтээ хэлснийг Дамдинжав энэ цагийн монголчуудын ширээн дээр энэхүү бүтээлээрээ авчирч тавьжээ. Бахархалтай” хэмээн дүгнэсэн байдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус номын нээлтэнд оролцож хэлсэн үгэндээ тэрээр өнгөрсөн түүхийн алдаа, оноо бидний хэрхэн амьдрахыг чиглүүлдэг гэж боддог. Эрт үед амьдарч, хэцүү хэдий ч хэрэгтэй эсвэл тухайн цагтаа таатай ч алс ирээдүйд алдаа болсон шийдэл, шийдвэрийг гаргаж байсан удирдагч нартай ярилцана гэдэг сонирхолтой мэдрэмж байх нь дамжиггүй. Хэрвээ би спортоор хичээллээгүй бол түүх судлаач болох байсан гэж боддог. Түүхийн шар хуудсанд үлдсэн үйл явдал, баримт бүхэнд Монголчууд бидний алдаа, оноо бүгд шингэж үлдсэн. Түүхэнд хэрвээ гэж байдаггүй. Гэхдээ өнгөрсөн түүхийн алдаа, дутагдлыг өнөө цагт давтахгүй байх нь хамгийн чухал. Тийм ч учраас түүхийг шимтэж, судлах дуртай. Зохиолч Д.Дамдинжавын хувьд Их Монгол Улсын хаад, удирдагч нартай ярилцлага хийж байгаа хэлбэрээр “Суу билгийн судар-Суут нууц” номоо бичжээ. Нэг хүн дээр дунджаар 15 ном уншиж, судласан байна. Товчхондоо түүхийг товч, сонирхолтой өнцгөөс уншиж, ойлгох боломжтой юм хэмээн олзуурхаж, уншихыг тэсэн ядаж байна. Энэ номын санаа, хэлбэр, хийц нь таалагдаж, монголынхоо түүхийг сонирхож явдаг учраас “Суу билгийн судар-Суут нууц” номыг хэвлүүлэхэд миний бие хувийн зүгээс баяртайгаар дэмжсэн гэлээ.

Номын зохиолч Дамдинсүрэнгийн Дамдинжав нь Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, МСНЭ-ийн гишүүн, МЗЭ-ийн гишүүн, МСНЭ-ийн “Оны шилдэг бүтээл”, МЗЭ-ийн шилдэг бүтээлийн “Алтан Өд” шагналт уран бүтээлч юм. “Суу билгийн судар-Суут нууц” ном түүний 9 дэх уран бүтээл бөгөөд хөрөг, памфлет хэлбэрээр бичигдсэн “Гол тоглогч I, II. III” нь олны анхаарлыг ихээхэн татаж байсан билээ.

Тэрбээр өнгөрөгч 2021 онд “Зуун настай залуу” түүхэн эмхэтгэлээ бичиж, олны хүртээл болгосон юм.

“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна

#5 ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗААВАР ГАРАВ. (1936) 1936 оны есдүгээр дүгээр сард хотын дотор уурын тэрэг, хөсөг, явган, морьтой хүмүүсийн гудамж зээлээр зорчих тухай гудамжны хөдөлгөөний зааврыг баталжээ. Унадаг дугуй, машин нь заавал номер (дугаар), гэрэл, тоормос, чагнаалтай байхаар журамлаж, автомашин, автобус, мотоцикл, морин тэрэг, ердийн хөсөг, явган, дугуйтай хүмүүсийн гудамжаар зорчих журам дэглэмийг зүйлчлэн тогтоожээ. Мөн машины зогсоол, зорчих замыг эмх журамтай болгох арга хэмжээ авч, суудлын хувийн хөлсний морин тэрэг Өндөр хоршооны баруун этгээдэд зогсохыг өөрчилж 10 газарт тааран зогсоох болгожээ.

Гэрэл зургийн тайлбар: Төв замаар зорчих тээврийн хэрэгслийг харуулж буй зохион байгуулалттай авсан зураг.

Одоогийн төв шуудангийн уулзвар 1945 он.

Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.

“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд Улаанбаатар хотын музей нэгдэж байна

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд Улаанбаатар хотын музей нэгдэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг аянд нэгдэхийг Та бүхэнд уриалж байна.

“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна

#4 ХОТЫН АРИУН ЦЭВРИЙН ТОВЧОО (1931)

1931 онд хотын нийт хөдөлмөрчдийн ариун цэврийг сайжруулах зорилгоор ариун цэврийн дүрмийг баталж, Ариун цэврийн товчоог байгуулжээ. Энэхүү дүрмээр хотын албан газар, оршин суугчид 7 хоногт хашаа гудамжны цэвэрлэгээ хийх, хашаандаа муу ус, хог хаях нүх, бие засах газар барих, ус худгийг цэвэрлэх, ариун байлгах үүрэгтэй болсон ба 1937 онд 4,875 айл хашаандаа биеэ засах газар байлгажээ. Албан газар бүр хашаа гудамжаа цэвэрлэх цэвэрлэгчтэй болохын хамт захын худалдааны газрыг цэвэрлэж байхын тулд орон тооны 15 цэвэрлэгчийг бий болгож, цалин хөлсийг тогтмол худалдаа хийгч энгийн этгээдээс гаргуулж байх болжээ.

Гэрэл зургийн тайлбар: Тасганы овооноос Улаанбаатар хотын харагдах байдал 1940-өөд он

Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧИД МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭД НЭВТЭРСЭН МАЛЫГ ТУУЖ, ТҮР СААТУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОВ

Улаанбаатар хотын музейн ажилтнууд НИТХ-ын 2024 оны “Мал, аж ахуйн эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах тухай 09 дүгээр тогтоол, Нийслэлийн засаг даргын 2024 оны А/07 дугаар захирамжийн хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 09-10-ны амралтын өдрүүдээр 2 хэсэгт хуваагдан СХД-ын 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллаа.

Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор НЗДТГ-аас зохион байгуулсан нэгдсэн самналтаар хориглосон бүсэд нэвтэрсэн малыг тууж хашаанд саатуулах зорилгоор эргүүлийн ажилд тус музейн 13 ажилтан оролцов.

        

Монголын эмэгтэйчүүдийн холбооны анхны тэргүүн Д.Пагмадулам

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье!
1924 оны 03 дугаар сарын 08-нд МАН-ын Төв хорооноос чухал шийдвэр гаргасан нь эмэгтэйчүүдийг бурангуй ёсноос гаргаж, соёл гэгээрлийн ажлыг зохион байгуулахыг нэгдсэн удирдлагатайгаар хийхээр шийдвэрлэжээ. Ингээд МАН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн дэргэд “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг”-ийг байгуулсан нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны үүсэл болсон төдийгүй Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага болжээ. Тус тасгийн анхны тэргүүнээр Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламыг сонгосон байна. Энэ тасаг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр эмэгтэйчүүдийн талаар төрөөс явуулах бодлогыг боловсруулж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгыг нэн тэргүүнд тавин ажиллах болжээ. Үүний үндсэн дээр эмэгтэйчүүдийг богтлох, сүй тавих нэрээр боол мэт худалдах, зарц хамжлага болгох ёсыг халуулсан байна. Мөн Д.Пагмадуламын удирдсан тус тасгаас бүсгүйчүүдийн анхны сургуулийг нээж, намын гишүүн эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, улс төрийн оройн сургууль байгуулж, Монголын түүх, намын түүх, дэлхийн түүх, хэл бичиг, дөрвөн аргын тоо, хүүхдийн боловсрол хүмүүжлийн асуудал зэрэг хичээлүүдийг зааж эхэлжээ. Анх эхлэхдээ 20 орчим сурагчтай байсан тус тасаг 1925 он гэхэд 80 гаруй сурагчтай болж, багш хүрэлцэхгүй болсноор Д.Пагмадулам өөрөө хичээл заагаад зогсохгүй, өөрийн нөхөр, их зохиолч Д.Нацагдоржийг зарим үед дайчлан туслалцаа авч байсан гэдэг. 1931 онд Монгол Улсын хэмжээнд 2000 эмэгтэй бичиг үсэгтэй болсон нь тус тасгийн үйл ажиллагааны үр дүн байв.

“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна.

#3 БУЛЖ ОРШУУЛАХ БОЛОВ (1929 он) Хот орныг сайжруулах талаар авсан нэг чухал алхам бол ил тавьдаг байсан нас барагсдыг булшлан оршуулах журмыг тогтоосон явдал юм. Улаанбаатар хотын хэмжээнд 1924-1956 он бол оршуулгын ёс, зан үйлийн эмх журамтай болгох анхны дүрэм, журам бий болсон үе юм. 1929 оны есдүгээр сард Засгийн газраас Улаанбаатар хотод нас барагсдыг булшлан оршуулж байх тухай тогтоол гарган, “Аливаа наснаас нөгчсөнийг нутаглуулах тухай” анхны дүрмийг боловсруулж, нас барагсдыг Зүүн, Баруун Алтан өлгий дэх хэмжээлэн тогтоосон “Хүүр оршуулах газар”-т нутаглуулж байхаар заасан юм.

Мөн Нас барагсдыг оршуулах ажлыг эрхлэх тусгай газрыг байгуулжээ. Монголчуудын оршуулгын зан үйл, ёс журмыг эмх цэгцтэй болгох явдал нь хуучин нийгмийн суртлыг халах, нийслэл хотын өнгө үзэмж, ард түмний эрүүл мэнд, талийгаачид хүндэтгэлтэй хандах, булж оршуулах хэлбэрийг төлөвшүүлэх зэрэгтэй нягт холбоотой байжээ. 

Гэрэл зургийн тайлбар: Самбалхүндэв буюу одоогийн Даландавхар

Бичвэрийн эх сурвалж: – Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.  – Г.Идэрмаа, Монголын төрөөс оршуулгын талаар баримталсан бодлого: Нийслэл хотын жишээн дээр (1911-2021 он), Түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон бүтээл, УБ., 2023

Open Data Day (ODD) буюу Нээлттэй өгөгдлийн өдөр Монголд

Open Data Day (ODD) буюу Нээлттэй өгөгдлийн өдрийг Улаанбаатар хотод Public Lab Mongolia ТББ, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран 2024 оны 3 дугаар сарын 4-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүр уг өдрийг тодорхой сэдвийн дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил Open Data for Advancing Sustainable Development Goals (SDGs) буюу Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд нээлттэй өгөгдлийн ач холбогдол сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.

Нээлттэй өгөгдлийн өдрийг тэмдэглэн өнгөрөөх арга хэмжээний хүрээнд Public Lab Mongolia ТББ-ын санаачлан хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах MapAbility хөтөлбөрийн оролцогч залуусын цуглуулсан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дэд бүтцийн хүртээмжтэй байдлын талаарх нээлттэй өгөгдлөөс танилцууллаа.

Энэхүү арга хэмжээний “Бидний хотын түүх” хэсэгт Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр уригдан оролцож, Улаанбаатар хотод зорьж үзэх түүх соёлын дурсгалт газруудын онцлог түүхэн өгөгдлөөс танилцуулав.

МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2024

Соёлын яамнаас орон даяар зохион байгуулж буй “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд 3-р сарын 1-7-ны өдрүүдэд
09:00-18:00 цагийн хооронд үзэгчдийг хүлээн авч “Музей үзэх соёлыг хэвшүүлцгээе” уриан дор үнэ төлбөргүй үйлчилж байна.

Музейн нээлттэй өдрүүд-2024

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд, Эх орончдын өдрийг тохиолдуулан Монгол улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Соёлын яамнаас зохион байгуулж буй “Музейн нээлттэй өдрүүд”-ээр Улаанбаатар хотын музейд болох арга хэмжээний хуваарийг хүргэж байна.
Музей 09:00-18:00 цагийн хооронд ажиллана. (16:00 цагаас сүүлчийн үзэгчийг хүлээн авна)
Музейг зорин ирсэн насанд хүрсэн иргэн бүрт үнэ төлбөргүй үйлчилнэ.

“МОНГОЛ, СОЛОНГОСЫН СОЁЛЫН ӨВИЙН КОНСЕРВАЦ” СЭДЭВТ СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МУ-ын  Шинжлэх  Ухаан  Технологийн  их  сургууль болон  БНСУ-ын  Гунжү  Үндэсний  их  сургуулийн  хамтран хэрэгжүүлж  буй  “Монголын  соёлын  биет  өвийн  хадгалалт хамгаалалтын    боловсон  хүчний  чадавхыг  бэхжүүлэх” төслийн хүрээнд “Солонгос, Монгол хоёр орны соёлын өвийн консервац” сэдэвт симпозиум зохион байгуулагдлаа. Уг симпосиумд Улаанбаатар хотын музейн мэргэжилтнүүд хамрагдав.

Хоёр  орны соёлын  өвийн  мэргэжилтнүүд Монгол, Солонгосын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, өнөөгийн байдал,соёлын өв, археологийн салбарт цөмийн технологийн хэрэглээ зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ.

СОЛОНГОС МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭС МУЗЕЙН ҮЗМЭР СЭРГЭЭН ЗАСАХ АРГАД СУРАЛЦАЖ БАЙНА

Чингис хаан Үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт” зохион байгуулж байна. БНСУ-ын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүд манай улсын орон нутгийн 3, Улаанбаатар хотын 8 байгууллагын 28 мэргэжилтэнд сэргээн засварлалтын орчин үеийн арга технологийг танилцуулж, үзмэрт сав баглаа боодол хийх, шавар болон керамик эдлэл цэвэрлэх, нөхөх, сэргээн засварлах аргачлалыг онол, дадлага хослуулан зааж байгаа юм.
ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургуулийн хамтарсан төслийн хүрээнд зохион байгуулж буй энэ сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд олон улсын сертификаттай төгссөн байна. Сургалтанд Улаанбаатар хотын музейн менежер Б.Нарангэрэл амжилттай хамрагдан суралцлаа.

“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна

Улаанбаатар хотын түүхэнд холбогдох сонирхолтой баримтуудаар цуврал мэдээлэл хүргэж байна. #2 ЦАНЫН СПОРТ (1928 он) 1928 оноос эхлэн ЗХУ-аас цанын спорт нэвтрэн, монголчуудын дунд хөгжиж эхэлжээ. Цанын спортын үндсийг Улаанбаатарчууд эхлэн тавьжээ. Улаанбаатар хотод цанаар сургуулилахад аюул бага, боломж нөхцөлтэй газар нь Тасганы овоо байсан бөгөөд нийслэлийн залуучууд ихэвчлэн амралтын өдрүүдэд гулгадаг байв. Ийнхүү манай улсын анхны цаначид Тасганы овооны гулгагчдаас төрөн гарчээ. Нийслэлийн анхны өргөн цаначдын гулгалтыг 1946 оны нэгдүгээр сарын 20-нд Улсын биеийн тамирын хорооноос Богдхан уулын Богинын аманд зохион байгуулжээ. Гэрэл зургийн тайлбар: Цэргийн цаначдын бэлтгэл Гэрэл зургийн эх сурвалж: Munkhjargal Myagmar Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.

Гэрэл зургийн тайлбар: Цэргийн цаначдын бэлтгэл

Гэрэл зургийн эх сурвалж: Munkhjargal Myagmar

Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын музейг шинэчлэх асуудал нийслэлийн үе үеийн удирдлагын бодлогын гадна үлдэж, хаягдаж ирсэн байдаг. Тухайлбал 1965 оноос хойш одоог хүртэл музейн шинэ барилгын 6 зураг төсөл зохиогдсон боловч нэг нь ч хэрэгжээгүй бөгөөд эдүгээ 28 м.кв өрөөнд Улаанбаатар хотын түүхийн гэрч, ой санамж болсон 3380 үзмэрийг стандартын бус, аюултай орчинд хадгалж, 150 мкв хэмжээтэй жижигхэн танхимд 140 гаруй үзмэр буюу 5 хүрэхгүй хувийг хотын түүхийн үечлэлийн дагуу дэлгэн үзүүлж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн, эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар музейн барилга байгууламжийн орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлууд болон нийслэлийн түүхэнд холбогдох музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, үзмэр үйлчилгээний талаар Ийгл Телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өглөө.

АНХНЫ СҮЛД МОДНЫ НААДАМ

Улаанбаатар хотын түүхэнд холбогдох сонирхолтой баримтуудаар цуврал мэдээлэл хүргэж байна. #1  (1922 он) 1922 оны Нийслэл Хүрээнд Нардом клубийн байшинд Монголын нам засгийн удирдагчид, Зөвлөлтийн иргэд, олон нийтийн байгууллага, сургуулийн сурагчдын хамт европ маягаар шинэ оныг угтаж, сүлд модны наадмыг тэмдэглэжээ. Нардом клубийн байшингийн гадна талыг шилмүүсээр зэл татан чимэглэж, монгол, орос хэлээр улаан даавуун дээр бичсэн лоозонг өлгөж, байшингийн орой дээр улаан туг мандуулан хийсгэжээ. Байшингийн дотор талын төв хэсэгт цаасан тоглоом, олон чийдэнгээр чимэглэсэн 4-5 метр өндөр гацуур мод байрлуулж, эргэн тойрны ханыг шилмүүсээр гоёж, тайзны дунд 2 улсын далбааг зөрүүлэн тавьж чимэглэжээ. Энэхүү үйл явдал нь нийслэл хотод тэмдэглэсэн анхны европ маягийн шинэ жилийн баяр байв.

Гэрэл зураг: 1923 он Булган тал Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум

Эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

Улаанбаатар хотын музейн бүртгэл мэдээллийн санч Ч.Өсөхжаргалын улс, эх орондоо олон жил ажилласан хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагналаа.  Ч.Өсөхжаргалдаа цаашдын ажилд нь өндөр амжилт, амьдралд нь эрүүл энхийг хүсье.

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ

 

Жендерийн тэгш байдлын тухай сургалт явагдлаа

Улаанбаатар хотын музейгээс “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-д хүсэлт тавьсны дагуу 2024 оны 2 дугаар сарын 2-нд тус байгууллагын  сургагч багш Ч.Ундрах, хуулийн зөвлөх Д.Санчир нар тус музейд хүрэлцэн ирж “Жендерийн тэгш байдал, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамт, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” 3 цагийн сургалтыг музейн танхимд зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан албан хаагчид дээрх сэдвийн хүрээнд асуулт асуух, харилцан санал солилцох, тест ажиллагаа хийх зэргээр сургалт амжилттай явагдлаа. Цаашид энэхүү байгууллагатай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллахаар шийдвэрлэв.

Нийслэлийн удирдлагын шинэ баг 26 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын хоёр тогтоол батлуулав

НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан 2023 оны аравдугаар сарын 12-нд болж, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэн, НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар дэмжсэн. Улмаар НИТХ-аас тогтоол баталж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өргөн барьснаар захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг батламжлан, тамгыг гардуулсан билээ. Тэгвэл тус хугацаанд Хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн удирдлагын шинэ баг багц хуулийн хүрээнд 26 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын хоёр тогтоол батлуулаад байгаа юм. Нийслэлийн удирдлагын багийн хийсэн онцлох ажлыг Хууль, эрх зүйн орчин, Тохижилт бүтээн байгуулалт, Хот, нийтийн аж ахуйн ажил, Нийтийн тээврийн парк шинэчлэл гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд танилцуулж байна.

1. Хууль, эрх зүйн орчин

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлууллаа. Энэ хуулийн хүрээнд 25 хуульд өөрчлөлт оруулсан. Тус хуулиар нийтийн тээврийн төрөл, хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрс зэрэг орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд:

  • Улаанбаатар хотын авто замын даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ-аар батлуулна.
  • Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцны стандарт нормыг боловсруулна.
  • Дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар газрыг нь чөлөөлж, хашааг орон сууцаар солих ажлыг зохион байгуулна.
  • Газар чөлөөлөлтийн нөлөөллийн бүсэд буй иргэдийн 65 хувь нь дэмжсэн тохиолдолд газрыг албадан чөлөөлж, нөхөн олговрыг төрөөс олгоно. Ингэхдээ газрыг бэлэн мөнгөөр солих, түр орон сууцаар хангаж дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлүүлэх, эсвэл газрыг орон сууцаар солих нөхцөлийг санал болгоно.
  • Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд төвийн зургаан дүүрэгт зуслангийн болон амины зориулалтаар газар олгохгүй байх. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга нар газар олгохыг хориглоно.

Нийслэлийн Засаг дарга дараах таван тохиолдолд газар олгоно. Үүнд:

  • Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед;
  • Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор;
  • Царцаасан барилга байгууламжид урьд нь олгосон газрыг дахин төлөвлөсөн бүсэд шилжүүлэн суурьшуулахтай холбоотойгоор газар олгоно.

2. Тохижилт, бүтээн байгуулалт

  • Хүн амын нягтаршил ихтэй, сургууль, цэцэрлэггүй зарим хороонд сургууль, цэцэрлэг барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газрыг хотод шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд:

-БГД-ийн 24 дүгээр хороо буюу “Алтай” хотхонд сургууль барих 8000 ам метр талбай

-БГД-ийн 28 дугаар хороонд цэцэрлэг барих 2000 ам метр талбай

-БГД-ийн 25 дугаар хороонд сургууль барих 4000 ам метр талбай

-БЗД-ийн 36 дугаар хороонд сургууль барих 4002 ам метр талбайг нийслэлд шилжүүлэн аваад байна. Эдгээр байршилд нийт 18002 ам метр талбайг шилжүүлэн авсан бөгөөд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг бүтээн байгуулалтын улирал эхлэхтэй зэрэгцүүлэн эхлүүлнэ.

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналаар “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барих талаар иргэдээс санал авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр тус барилгыг нураалаа.

  • Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд ХУД-ийн 3-р хороо, Дунд гол дагуу байрлаж байсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгалаа.
  • ХУД-ийн 15-р хороо “Нархан” хотхоны баруун талд барьж буй барилгын стандарт бус хашааг татуулж, Гандийн гудамжнаас “Соларис”, “Вега сити” зэрэг хотхон хүртэлх хэсэгт 300 метр урт, 1.2 метр өргөн явган зам хийлээ.

  • СБД-ийн 9, 10, 11 дүгээр хороо, 32-ын тойргоос 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэл авто замын хоёр талаар 510 метр урт, 3 метр өргөн явган зам хийлээ.
  • БЗД-ийн 26 дугаар хороо, “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, хоёр талаар нь явган хүний зам бүхий 900 метр замын газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн.

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу дүүргийн удирдлагууд шинэ жилийн худалдааг 12 байршилд, мөсөн гулгуурын талбайг 9 байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийлээ. Цаашид уг бүтээн байгуулалтыг жил бүр уламжлал болгон хийх юм.

  • Явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний гарц бүхий 102 байршилд лед гэрэл хийх ажлыг эхлүүлсэн.
  • СБД-ийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгууллаа.

  • БЗД-ийн 23, 28 дугаар хороонд 300 га газрыг хамарсан Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Цэцэрлэгт хүрээлэнд явган хүний болон гүйлтийн, дугуйн зам, автомашины зогсоол зэргийг төлөвлөжээ. Мөн тус цэцэрлэгт хүрээлэнд барилга байгууламж, баримал барихгүй бөгөөд мод, сөөг, ургамал тарьж, байгалийн унаган төрхийг хадгална гэдгийг Хотын дарга онцолсон.

  • БЗД-ийн 13, 14, 42 дугаар хорооны нутаг дэвсгэр Ахмадын хорооллын зүүн талын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох нэг км урттай, далан дагасан авто замын ажлыг эхлүүлэхээр боллоо. Тус дүүргийн гурван хороог хамарсан, 40 мянга гаруй айл өрхөд чухал ач холбогдолтой уг зам ашиглалтад орсноор тухайн бүс орчмын түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ.
  • СБД-ийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Партизаны гудамжийг иргэдийн аюулгүй байдлыг хангасан, бүрэн камерын систем бүхий анхны “Ногоон гудамж” болголоо.

3. Хот, нийтийн аж ахуйн ажил

Хот, нийтийн аж ахуйн 9 чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлсэн. Ингэснээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүд

-Ногоон байгууламжийн арчилгаа,

-Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт,

-Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/,

-Гадна зар сурталчилгаа,

-Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/,

-Нохой, муур устгалын үйл ажиллагаа,

-Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ,

-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх,

-Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг хариуцан ажиллаж эхлэв.

Энэ хүрээнд Хот тохижилтын газар, УБЗАА-ны албан хаагч, машин техник хэрэгслийг дүүргүүдэд хуваарилсан. Хот, нийтийн аж ахуйн ажлын зохион байгуулалтыг шинэчилснээр уг ажлыг илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах боломж бүрдэж байна.

Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм, дагалдах хэрэгслүүдийг худалдаж авлаа. Тодруулбал, экскаватор 7, бульдозер 6, авто самосвал 4, бутлагч 4, нягтаршуулагч 1, усны машин 2, пик-ап 1, чирэгч толгой, чиргүүл гэсэн 29 нэр төрлийн машин механизм, дагалдах хэрэгслүүдийг худалдан авсан юм.

Эзэнгүй муур, нохойн тоог цөөлөх

Эзэнгүй муур, нохойн тоог цөөлөх зорилгоор тэднийг түр асрамжлах байрыг бэлтгэж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 17-р хороо, Шувуун фабрикт байрлах хар үнэгний аж ахуйн байрыг түр асрамжлах байр болгохоор засвар, тохижилтыг эхлүүлэн, барих багаж хэрэгслийг бүрэн бэлтгээд байгаа юм.

Мал гаргах

Суурьшлын бүсэд малын гаралтай өвчлөл гарах, тархахаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хориглосон бүсэд нэвтэрсэн малыг гаргах ажлыг 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн, нийслэлийн 9 байгууллагын 80 гаруй ажилтан гүйцэтгэж байна. Өдгөө давхардсан тоогоор 1800 гаруй мал гаргаад буй. Малыг гаргасан ч хориглосон бүсэд дахин орж ирэх зөрчил их гардаг тул Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг шинэчлэн боловсруулж байна. Журам батлагдсанаар зөрчлийг бүрэн арилгах, мал аж ахуй эрхэлж буй иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчин, зохицуулалт бий болно.

4. Нийтийн тээврийн парк шинэчлэл

БНХАУ-ын “Юутон” үйлдвэрээс эхний 35 автобус 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод ирж, туха сарын 31-ний өдөр үйлчилгээнд гаргалаа. Түүнчлэн 2024 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар 485 автобус шинээр ирж, үйлчилгээнд гараад байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд худалдан авч буй 600 автобус хоёрдугаар сарын 2-н гэхэд Улаанбаатар хотод бүрэн ирж, үйлчилгээнд гарах хуваарьтай байна. Мөн нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг арилган, дахин төлөвлөлтийг хийж, 105 чиглэлд 1075 автобус үйлчилгээ үзүүлэхээр болсон. Мөн нийтийн тээврийн сан байгуулж, төлбөрийн системийг шинэчлэхээр ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС