“Нийслэл хүрээ уран зурагт” үзэсгэлэн

Нийслэл хүрээ уран зураг

Улаанбаатар хотын музейн сан хөмрөг дэх нийтийн хүртээл болж байгаагүй үзмэр болон Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач П.Энхтөрийн хамтарсан уран бүтээлийн “Нийслэл хүрээ уран зурагт” үзэсгэлэн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааг Батлан хамгаалах их сургуулийн оюутнуудтай хамтран зохион байгуулав.

Уг үзэсгэлэнг Батлан хамгаалах их сургуулийн оюутнуудад цэргийн ач холбогдлоор нь тайлбарлан таниулах зорилгоор оролцуулсан юм. Үүнд: Монголын өөртөө засах засаглал бүхий Автономит төрийн байдал, 1920 оны эцэс, 1921 оны эхээр Оросын цагаан цэргийн удирдагч Барон Унгерн Нийслэл хүрээнд орж ирсэн, 1921 оны 7 дугаар сард болсон Ардын хувьсгалын түүхэн үйл явдлуудыг харуулсан олон сонирхолтой зургууд тавигдсан үзэсгэлэн байв.

Үзэсгэлэн 2015 оны 05 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжилнэ.

niislel khuree uran zurag 01 niislel khuree uran zurag 02 niislel khuree uran zurag 03

Улаанбаатар хоттой танилцах аяллыг зохион байгуулав

Улаанбаатар хотын түүхэн дурсгал, хотын соёлыг залууст таниулах зорилгоор “Улаанбаатар хоттой танилцах аялал”-ыг 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуультай хамтран зохион байгуулав. Аялалд тус сургуулийн Бага ангийн багшийн 4 дүгээр ангийн 70 оюутан хамрагдаж, Гандангаас Амгалангийн Дарь-Эхийн сүм, Зайсан толгойгоос Дамбадаржаа хийд хүртэлх хотын түүх, архитектурын дурсгалуудтай танилцаж, мөн Улаанбаатар хотыг хэрхэн төлөвлөж ирсэн, хотын иргэн гэсэн ойлголт монголд хэзээнээс бий болсон, яагаад өнөөдөр Улаанбаатар хот шиг байж чадахгүй байгаа, хотын соёл яагаад төлөвшихгүй байгаа гэх зэрэг хот байгуулалт, хотжилт, хотын соёлын тухай асуудлуудтай танилцсан аялал байв.

Улаанбаатар хоттой танилцах аялал Hotiin aylal (2) Hotiin aylal (3) Hotiin aylal (4) Hotiin aylal (5) Hotiin aylal (6) Hotiin aylal (7) Hotiin aylal (8) Hotiin aylal (9) Hotiin aylal (10) Hotiin aylal (11) Hotiin aylal (12)

“Seoul friendship fair 2015” арга хэмжээнд оролцож Улаанбаатар хотыг сурталчлав

Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Тус арга хэмжээний үеэр бизнесийн уулзалтууд болон эх орноо сурталчлах урлагийн тоглолт, соёлын яармаг, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдав. Сөүл хотын захиргааны байранд гарсан “Өнөөдрийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг тус музей болон Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн аялал жуулалчлалын газраас хариуцан гаргав.

“Seoul friend’s ship” арга хэмжээнд оролцож Улаанбаатар хотыг сурталчлав inSeoul (6) inSeoul (7) inSeoul (1) inSeoul (2) inSeoul (4) inSeoul (3)