Мэдээ

Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санд мэдээллээ оруулж эхэллээ.

Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санд мэдээллээ оруулж эхэллээ. Та бүхэн www.ubheritage.mn вэб хуудсаар зочлон Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг эхнээс нь сонирхож болохоор боллоо.

Дэлгэрэнгүйг унших

Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн сан

  “Өнгөрснийг ирээдүйтэй уулзуулах нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санг үүсгэн ажиллуулж эхлээд байна. Цахим мэдээллийн санд дөрвөн үечлэлээр, таван төрлийн 200 орчим дурсгалуудыг бүртгэж оруулах болно. Энэ хүрээнд дурсгалуудын мэдээллийг ангилах, цэгцлэх, бүртгэлийн стандарт боловсруулах, стандартын дагуу бүртгэх ажлуудыг

Дэлгэрэнгүйг унших

Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгалын төслийн зураг

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт буй түүх, соёлын үйл хөдлөх дурсгалын гэрэл зураг авах ажлыг хийж байна. Баянгол Сүхбаатар Баянзүрх Хан-Уул Сонгинохайрхан Чингэлтэй Налайх Багахангай Багануур гэсэн маршрутаар үл хөдлөх дурсгалуудын гэрэл зургийг авахаар боллоо.

Дэлгэрэнгүйг унших

Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлийн карт

“Өнгөрснийг ирээдүйтэй уулзуулах нь” төслийн хүрээнд  Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын мэдээллийг таван төрөлд хувааж төрөл бүрд дурсгалын мэдээллийг бүртгэх карт бэлтгэж байна. Үүнд: Археологийн дурсгал Дурсгалт газар Сүм хийд Дурсгалт барилга байшин Хөшөө дурсгал гэсэн бүртгэлийн дагуу мэдээллээ цуглуулж байна. Мэдээллийг Улаанбаатар хотын музейн

Дэлгэрэнгүйг унших

Өнгөрснийг ирээдүйтэй уулзуулах нь төсөл

Улаанбаатар хотын музейгээс санаачлан Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Өнгөрснийг ирээдүйтэй уулзуулах нь” төслийг эхлүүлэхээр боллоо. Уг төсөл нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх, үүгээрээ дамжуулан үл хөдлөх, дурсгалын үнэ цэнийг мэдрүүлэх, хайрлан хамгаалах санаачлагыг хүргэж байгаа

Дэлгэрэнгүйг унших

Тамхигүй орчин

Улаанбаатар хотын музей “Тамхины ишгүй байгууллага-Тамхигүй орчин”   Тамхины талаарх мэдээллийг харах

Дэлгэрэнгүйг унших

УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХИЙН ХӨТӨЧ БОЛСОН “УЛААНБААТАР ХОТЫН ТОЙРОН АЯЛАЛ” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ.

УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХИЙН ХӨТӨЧ БОЛСОН “УЛААНБААТАР ХОТЫН ТОЙРОН АЯЛАЛ” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ. Улаанбаатар хотын музейгээс А.Цэрэнчулууны “Улаанбаатар хотын тойрон аялал” номыг шинэчлэн баяжуулж, эрхлэн хэвлүүлэв. Энэ ном нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг энгийн, товч тодорхой, сонирхолтой байдлаар харуулахыг зорьсон гарын авлага, хотын түүхийн хөтөч болсон

Дэлгэрэнгүйг унших

“УЛААНБААТАР: 1983-2016” гэрэл зургийн үзэсгэлэн

Улаанбаатар хотын 378 жилийн ойд зориулан Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Улаанбаатар 1983-2016” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна. Үзэсгэлэнд 58 гэрэл зураг тавигдсан ба үзэсгэлэн 2017.10.24-12.01 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгээс Социалист болон Ардчилсан нийгмийн үеийн Улаанбаатар хотын сонирхолтой гэрэл зургуудыг үзэх боломжтой.  

Дэлгэрэнгүйг унших

Музейн мэргэжилтнүүдэд албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгууллаа.

Музейн мэргэжилтэн албан хаагчдын дунд “Баримт бичиг боловсруулах заавар, цахим албан хэрэг хөтлөлт” танилцуулга сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 29 өдөр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар мэргэжилтнүүдийн албан хэрэг хөтлөлтийн ерөнхий түвшин тогтоох тест ажиллаж, түүний мөрөөр сургалт, холбогдох заавар зөвлөгөө өгөв.

Дэлгэрэнгүйг унших

Албан хэрэг хөтлөлтийн онлайн сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Архивын газраас зохион байгуулсан цахим албан хэрэг хөтлөлтийн онлайн сургалтад хамрагдлаа. Тус сургалтаар музейд хөтлөгдөж буй цахим албан хэрэг хөтлөлт буюу edoc программын хэрэглээг сайжруулах, тогтмол ажиллах, мөн шинэчлэн батлагдсан цахим албан хэрэг хөтлөлтийг журамтай танилцаж , холбогдох заавар зөвлөмжийг авч ажиллалаа.

Дэлгэрэнгүйг унших

2016 онд хөтлөгдсөн баримтын хадгаламжийн нэгжийг батлав.

Улаанбаатар хотын музейн 2016 онд хөтлөгдсөн баримт бичгүүдийг эмхлэн түр, 70 жил, байнга хадгалах баримтын хадгаламжийн нэгжийг үйлдэж, байгууллагын дэргэдэх ББНШК-ын дугаар 02 хурлаар хэлэлцэж баталлаа. Батлагдсан хадгаламжийн нэгжүүдийг энд дарж үзнэ үү.  

Дэлгэрэнгүйг унших

Музейн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулав.

Улаанбаатар хотын музейн мэргэжилтнүүдэд “Цахим албан хэрэг хөтлөлт ба Edoc программын хэрэглээ” сэдэвт сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 08-нд амжилттай зохион байгуулав. Тус сургалтаар мэргэжилтнүүд музейн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, Edoc программ дээр хэрхэн ажиллах тухай заавар зөвлөмжтэй танилцлаа.

Дэлгэрэнгүйг унших

Музейн 2017 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг баталлаа.

Улаанбаатар хотын музейн ажилтнуудын дунд хөтлөгдөх 2017 оны “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгууллагын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлаар хэлэлцэж баталлаа. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Дэлгэрэнгүйг унших

“1909-1911 оны МОНГОЛЧУУД” гэрэл зургийн үзэсгэлэн

ФРАНЦЫН СУДЛААЧ БҮИАН ДЕ ЛАКОСТИЙН ДУРАНД БУУСАН 1909-1911 оны МОНГОЛЧУУД гэрэл зургийн үзэсгэлэн 2016.11.16 – 2017-01.31 өдрүүдэд Улаанбаатар хотын музейн үзэсгэлэнгийн танхимд гарна. Үзэсгэлэнгийн тухай Түүний үр, ач нарын нэг Францын хөгжмийн зохиолч Бернард Форт Улаанбаатар дахь Аллианс Франсез буюу Монгол-Францын төвийн захирал Лора Николовтой 2010 онд Францад

Дэлгэрэнгүйг унших

Цахим сургалтыг зохион байгууллаа

Улаанбаатар хотын музейн ажилтнуудын дунд цахим сургалтыг зохион байгууллаа.  Сургалтын материалыг хавсаргалаа.

Дэлгэрэнгүйг унших