Үйл ажиллагаа

001

002  003

004

dotood juram


 

                   Музейн захирлын 2012 оны 02-р сарын 22-ны өдрийн 8 дугаар тушаалын хавсралт

 

 

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН “ДОТООД ЖУРАМ”

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Хөдөлмөрийн энэхүү дотоод журам нь музейн бүх ажилтанд хамаарна.

1.2. Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон аливаа асуудлыг Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг үндэслэн энэхүү дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.

1.3. Дотоод журам нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, эрх зүйн актуудтай бүрэн нийцэж байна. Энэ шаардлагыг хангаагүй зүйл заалт нь хүчингүй.

1.4. Энэхүү дотоод журмын биелэлтэнд холбогдох байгууллага болон музейн удирдлага, бүх ажилтан хяналт тавина.

1.5. Музей нь өөрийн үйл ажиллагаагаа холбогдох хууль, дүрэм, журам, тогтоол шийдвэрийн дагуу явуулна.

1.6. Музейн ажилтан бүр ажлын байрны тодорхойлолт буюу ажил үүргийн хуваарьтай байх бөгөөд түүнийг музейн ажилтнуудын санал оролцоотойгоор боловсруулж, музейн захирлын тушаалаар баталж мөрдөнө.

1.7. Музейн хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, дотоод журмыг хэрэгжүүлэх зорилгоор заавар журам боловсруулж, батлан мөрдөж болно.

1.8. Дотоод журмыг шинэчлэн найруулах болон дотоод журамд оруулах агуулгын чанартай өөрчлөлтийг музейн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

Хоёр. Зорилго

2.1. Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүүлэх, ажилтнуудын хариуцлага санаачлагыг өндөржүүлж, нийгмийн асуудлуудыг аль болох эерэгээр шийдвэрлэхэд оршино.

Гурав. Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх, халах

3.1. Музейд ажилтан шалгаруулж авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагын дагуу мэдлэг боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварыг нь үндэслэх зарчмыг баримтлана.

3.2. Иргэдийг ажилд шалгаруулж авахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 21-р зүйлд заасны дагуу тухайн иргэнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.

3.3. Ажилд авах хүнийг дахин судалж шалгах үүднээс түүнтэй хөдөлмөрийн гэрээг богино хугацаатай (1-3 сар) байгуулж ажиллуулж болно. Энэ хугацаанд тухайн хүн мэргэжил, чадвар, ажлын дадлага, идэвхи санаачлага сахилга хариуцлагаар ажилд тэнцэхээ болон музейн ажлын онцлог шаардлагыг хангаж чадахаа харуулж чадвал байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж ажиллуулна.

3.4. Музейн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулж түр ажлын байр бий болгож болно.

3.5. Судлах шалгах хугацаанд ажлын байрны шаардлага хангахгүй гэж үзсэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь байгуулсан хугацаагаараа дуусгавар болно.

3.6. Иргэдийг ажилд авахдаа дор дурдсан баримт бичгийг заавал бүрдүүлнэ.

а/    Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр

б/ Иргэний үнэмлэх

в/    Мэргэжил боловсролын үнэмлэх, диплом

г/  Төрийн албан хаагчдын анкет /Маягт №1/

д/Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт

е/  Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт

ё/ Хувийн өргөдөл

3.7. Ажилтныг ажилд авахдаа сонгон шалгаруулалтанд тэнцэж, хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа захирлын тушаал гаргаж тушаалын нэг хувийг ажилтанд өгнө.

3.8. Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал хамруулж хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

3.9. Ажилтныг ажлаас чөлөөлж, ажилд авахад комисс томилох бөгөөд эд аж ахуй, багаж хэрэгсэл, баримт материалыг хүлээлцүүлж, ажил, амралтын болон холбогдох бусад тооцоог хийсний дараа нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ. Ажилтан ажлын газрын үнэмлэхээ хүний нөөц хариуцсан мэргэжилтэнд хураалгана.

3.10. Шаардлагатай тохиолдолд музейн захиргааны болон үйлчилгээний ажлыг хавсрах буюу орлон ажиллах асуудлыг захирлын тушаалаар шийдвэрлэж, тухайн ажилтанд үндсэн цалингийн 40 хүртэл хувийн нэмэгдэл олгож болно.

3.11. Музей ажилтныг ажилд авахдаа дор дурдсан үүрэг хүлээнэ.

а/ Шинээр ажилд орж буй ажилтанд хүний нөөцийн мэргэжилтэн хийж гүйцэтгэх ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн үндсэн болон нэмэгдэл хөлс, хөдөлмөрийн нөхцөл, шаардлага, гэрээний хугацаа, музейн холбогдолтой баримт бичгүүдийг танилцуулан, харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлын байрны шаардлагыг ханган ажиллуулна.

б/ Сул чөлөөтэй ажлын байр гарсан тохиолдолд ажлын байрны захиалгыг ажилд жуулчлах байгууллагуудад өгнө.

в/ Хүсэлтээ ирүүлсэн иргэдээс сонгон шалгаруулалт явуулна.

г/ Хууль тогтоомжинд заасны дагуу нягтлан бодогч, сан хөмрөгч нарыг ажлаас халах, ажилд авахдаа дээд шатны мэргэжлийн байгууллагуудад саналаа уламжилж зөвшилцөнө.

3.12 Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж энэхүү дотоод журамд заасан үндэслэлээр дуусгавар болгох буюу цуцлана. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлахдаа музейн захирлын тушаал гаргана. Ажлаас халсан шалтгаан, үндэслэлийг тушаалд тодорхой зааж, тэр дагуу нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ.

 

Дөрөв. Музейн үүрэг

4.1. Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэднийг мэргэшил, мэргэжлийнх нь дагуу ажиллуулах, хөдөлмөрлөх боломж нөхцөлөөр хангах

4.2. Хөдөлмөрийн хөлс төлөлтийг боловсронгуй болгох, цалингийн санг зөв зарцуулах

4.3. Ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлж, хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэх

4.4. Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг оновчтой, үр ашигтай ашиглах, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

4.5. Хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааг хангана.

4.6. Ажилтны ээлжийн амралтыг хууль тогтоомжинд заасан дагуу олгож, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллах

4.7. Ажиллагсдын нийгмийн асуудалд байнга анхаарч эд материал, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

4.8. Ажилдаа үр бүтээл гаргасан, онцгой даалгавар биелүүлсэн тохиолдолд шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулна.

Тав. Ажилтны үүрэг

5.1 Музейн хэмжээнд дагаж мөрдүүлэхээр гаргасан тушаал, дүрэм, журам зааврыг бүрэн хэрэгжүүлж ажиллана.

5.2. Музейн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.

5.3. Хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, үнэнч шударга, бүтээлч санаачлагатай ажиллана.

5.4. Удирдлагаас хууль тогтоомжинд нийцүүлэн өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж гүйцэтгэлээ мэдэгдэж байна.

5.5.Өрөө тасалгаандаа цэвэр, эмх цэгцтэй суух, ажлын байр, эзэмшиж хариуцсан эд аж ахуйг хайрлан хамгаалж, согог гэмтлийг засаж, тохижуулах талаар санаачлагатай ажиллаж аж ахуйч байна.

5.6. Иргэдийн санал гомдол, эрэлт хүсэлтэд шуурхай хандаж шийдвэрлэх, харилцааны соёлыг эрхэмлэнэ.

5.7. Мэдлэг, мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлэн, шинийг эрэлхийлж, багаар ажиллах чадварыг эзэмшинэ.

5.8. Нийгмийн дэг журам, уламжлалт зан заншил, ёс горимыг хүндэтгэн сахиж, хамт олон бүрэлдэх үйл явцад санаачлагатай нөлөөлөх

5.9. Музейн сан хөмрөг, үзмэр, эд хөрөнгийг хайрлан хамгаалж, эвдрэл гэмтэл, хулгайд алдах, аюул гамшигаас урьдчилан сэргийлж, хамгаалалтанд онцгой анхаарал тавьж ажиллана.

5.10. Ажилтан албан хаагчид ажилдаа ирэх, тарах үедээ цагаа заавал бүртгүүлэх үүрэгтэй. Ажилтан цагаа бүртгүүлээгүйн буруугаас үүссэн маргааныг ажилтан өөрөө хариуцана.

5.11. Ажилтан өөрийн мэдлэг чадвараа байнга дээшлүүлж, дадлага туршлага эзэмшиж хагас, бүтэн жилээр төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын үр дүнгийн тайлан бичүүлж дүгнүүлнэ. Ажил дүгнэх журмын дагуу сар бүр ажлаа дүгнүүлж, улирал тутам үр дүнг тооцуулна.

Зургаа. Ажлын цаг

6.1. Ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40 цагаас хэтрэхгүй байна. Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байх ба ажил өглөө 8.00 цагт эхэлж, орой 17.00 цагт дуусна. Өдрийн завсарлага /12.00-13.00 цаг/ 1 цаг байна.

6.2. Ажилтан бүр ажилдаа ирэх, завсарлах, ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын цаг дуусахад цаг бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлнэ. Цаг бүртгэгч нь цагийн бүртгэлийг дараа өдөрт багтаан захиралд танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулах ба сар бүр санхүүд цагийн бүртгэлийн мэдээ гарган өгч цагийн тооцоо хийнэ.

6.3. Ажилтны ажилласан цагийг тооцох, цалин хөлс олгох үндэслэл нь цагийн бүртгэл байна.

6.4. Музейн үзмэрийг нийтэд үзүүлэх цагийн хуваарийг музейн захирлаар батлуулж мөрдөх ба баяр амралтын өдөрт ажилласан тайлбарлагчийг ажлын аль нэг өдөрт амрааж амралтыг заавал биеэр эдлүүлэх үүргийг музейн захирал хүлээнэ.

6.5. Ажилтан ажил эхлэх цагаас хожимдох, эрт тарах, ажил таслах, ажлын цагийг үр бүтээлгүй сул өнгөрөөх, шууд харъяалах албан тушаалтны       зөвшөөрөлгүйгээр өөр зүйл хийх, гадагш явахыг хориглоно.

6.6. Хөдөлмөрийн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтанг музейн захиргааны санаачлагаар илүү цагаар ажиллуулахыг хориглох ба ажлын бус цагаар захирлын зөвшөөрөлгүйгээр өрөө тасалгаандаа сууж ажиллахыг хориглоно.

 

Долоо. Чөлөө олгох

7.1. Ажилтанд тохиолдсон гачигдал, хүндэтгэх шалтгааны улмаас цалинтай чөлөө олгож болно.

7.2. Ажилтан 3өдрөөс дээш хугацааны чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргана.

7.3. Энэ зүйлийн 7.7 – д заасан үндэслэлээр ажилтны хүсэлт, захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн саналын дагуу чөлөө олгоно.

7.4. 3-аас дээш ажлын өдрийн чөлөөг захирлын тушаалаар олгоно.

7.5. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацааг хэтрүүлсэн ажилтныг ажил тасалсанд тооцно.

7.6. Ажилтны өөрт нь тохиолдсон онцгой гачигдлаас бусад шалтгаанаар авсан чөлөө нь ажлын жилд ажлын 15 өдрөөс илүүгүй байна.

7.7. Албан хаагчийн гэр бүлийн гишүүн, төрөл садан /эцэг эх, эхнэр нөхөр, төрсөн ах эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, хадам эцэг эх/-гийн хүн нас барах, хөдөлмөрийн чадваргүй болж асрамжлуулах, байгалийн гамшиг аюул тохиолдох, гэнэтийн осолд орох зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан онцгой гачигдал гэж үзнэ.

7.8. Хамт олны нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх асуудлаар хуримтлал үүсгэж болно. Журмыг хамт олны хурлаар баталж мөрдөнө.

7.9. Ажилтанд жил бүр хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлийг үндэслэн ээлжийн амралт олгоно.

7.10. Ажилтны ээлжийн амралтын хуваарийг жил бүрийн эхэнд түүний хүсэлт, урд жилүүдэд амарсан хугацаа, ажлын онцлог, шаардлага зэргийг үндэслэн боловсруулж захирлын тушаалаар баталж мөрдөнө.

7.11. 6 сараас дээш ажилласан ажилтанд цаашдаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг харгалзан үзэж ээлжийн амралт олгож болно.

7.12. Хөдөлмөрийн хуулийн 103,105,106-р заалтуудыг үндэслэн хүүхэд хөхүүлэх, асрах, завсарлага, хүүхэд асрах чөлөөг олгоно. Хүүхэд асрах чөлөөг захирлын тушаал гарч олгоно.

 

Найм. Цалин хөлс урамшил, ажилчдын нийгмийн асуудал

8.1. Ажилтныг урамшуулж шагнах, цалин хөлсийг нэмэгдүүлэх үндэс нь түүний мэдлэг, ур чадвар, авъяас, идэвхи санаачлага, хариуцлага байна.

8.2. Ажилтны цалин хөлсийг төрийн албаны ангилал, зэрэглэл сүлжээ, шатлалыг үндэслэн тогтоож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна.

8.3. Ажилтны цалин хөлсийг сард 2 удаа нийслэлийн төрийн сангаас баталсан хуваарийн дагуу олгоно. Баяр амралтын өдөр таарвал дараа өдөрт нь олгоно.

8.4. Ажилтнуудын ажлыг сар бүр дүгнэх ба хагас бүтэн жилээр нэгтгэн дүгнэж, идэвхи зүтгэл гаргасан үр бүтээлтэй ажилласан ажилтанд урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээг журмаар тогтооно.

8.5. Музейн хөгжилд идэвхи санаачлага гарган, хандив тусламж үзүүлж, үр дүнтэй хамтран ажилласан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад музейн захирлын тушаалаар мөнгөн урамшуулал олгож болно.

8.6. Ажилтнуудын ажлын амжилт үр дүнг харгалзан төр засгийн болон дээд байгууллагын шагналд тодорхойлно.

8.7. Ажилтнуудад ажлын амжилт, үр дүн цаашид тогтвор сууршилтай ажиллах байдлыг харгалзан мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтын төлбөрийг төлөх зэрэг хөнгөлөлт үзүүлж болно.

8.8. Ажилтнуудад ажилласан хугацаа мэргэшлийн ур чадварыг үндэслэн ур чадварын нэмэгдэл олгоно./Музейн захирлын 2014 оны 01-р сарын 20-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулав./

8.9. Ажилчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, өрөө тасалгааг тохижуулах, тавилга хэрэгслийг шинэчлэх, техник тоног төхөөрөмжөөр ханган ажиллах нөхцөл бололцоог олгоно.

8.10. Музейгээс өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтнуудыг ахмадуудын бүртгэлд авч, дурсгалын зүйл гардуулах, байнгын холбоотой байж жил бүр хүлээн авах, санал хүсэлтийг сонсох, тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна.

8.11. Музейн өндөр настны бүртгэлд байгаа хүмүүс удаан хугацаагаар өвчлөх, группэд орох тохиолдолд байгууллагаас мөнгөн болон материаллаг зүйлсийн тусламж үзүүлэх, шаардлагатай үед асран туслах, нас нөгчсөн тохиолдолд ар гэрт нь тэтгэмж, тусламж олгоно.

8.12. Ажилтанд тохиолдсон гачигдал зовлон, ахуй амьдралыг харгалзан доорхи буцалтгүй тусламж олгоно.

а/ Ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт явах бол ирэх очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлэгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа энгийн үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгоно.

б/ Албан хаагчийн гэр бүлийн гишүүн, төрөл садан /эцэг эх, эхнэр нөхөр, төрсөн ах эгч дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, хадам эцэг эх/-гийн хүн нас барах, өвчний учир хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэхэд ажилтны 1 сараас дээшгүй цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн буюу эд материалын тусламж үзүүлнэ.

в/ Албан хаагчийн өрхийн орлого буурч нэг гишүүнд ногдох хэмжээ нь амжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд гэр бүлийг нь дэмжихэд зориулан тухайн албан хаагчийн 1 сарын албан тушаалын цалингаас хэтрүүлэхгүйгээр жилд 1 удаа буцалтгүй тусламж олгоно.

8.13. Музей нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийг үндэслэн ажлаас халагдсаны тэтгэмжийг ажилтны 1 сар, түүнээс дээш хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр олгоно.

8.14. Ажилтанд олгох нэг өдрийн хоолны үнийн хөнгөлөлт болон унааны зардлыг нэг чиглэлийн автобусаар тооцон тухайн жилийн батлагдсан төсөв, үнийн өсөлттэй уялдуулан тухай бүр захирлын тушаалаар тогтооно.

8.15. Албан хаагч өөрөө хүүхэд төрүүлбэл сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

8.16. Гэр бүл нь амаржсан бол 5 хоногийн цалинтай чөлөө олгоно.

8.17. Албан хаагч 1 сараас дээш хугацаанд өвчтэй байгаад эмчилгээ хийлгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

8.18. Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албан хаагчдыг орон байртай болгоход дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай тодорхойлолт гаргаж өгнө.

 

Ёс. Хөдөлмөр хамгаалал, аюулгүйн арга хэмжээний талаар

9.1. Музейн ажил үйлчилгээний чиглэлийн дагуу “Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс. Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага” MNS 5634:2006 стандартыг мөрдлөгө болгон ажиллана.

9.2. Аж ахуйн нэгж байгууллагад мөрдөгддөг хөдөлмөр хамгаалал, аюулгүй арга хэмжээний журмыг мөрдөж ажиллана.

9.3. Тайлбарлагч үзэгчдэд тайлбар хийж байхад үзмэр харгалзагч үзмэрийн аюулгүй байдалд хяналт тавих ба шаардлагатай үед үйлчлэгч, жижүүрүүд энэ үүргийг гүйцэтгэнэ.

9.4. Хөдөлмөр хамгаалал, аюулгүйн арга хэмжээтэй холбогдсон заавар журмуудыг улирал тутам судлуулж, бүртгэл журнал хөтлөн гарын үсэг зуруулж байна.

9.5. Музейд гарсан аваар ослын үед хэрэглэх аврах төлөвлөгөөг боловсруулан баталж мөрдүүлнэ.

 

Арав. Ноцтой зөрчилд тооцох зөрчлүүд

10.1. Ажлын байранд ууж согтуурсан, ажлын байранд согтуугаар ирсэн.

10.2. Байгууллагын эд хөрөнгийг захирлын зөвшөөрөлгүйгээр гадагш гаргасан, авч явсан.

10.3. Долоо хоногийн ажлын өдөрт нийлбэр дүнгээрээ 8 цаг ажил тасалсан.

10.4. Ажлын бус цагаар музей дээр гадны хүн байлгасан.

10.5. Жижүүрүүд ажлын байраа орхиж явсан.

10.6. Камерын системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан

 

Арван нэг. Сахилга бат зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

11.1. Ажилтан байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь болон аливаа нэг зүйл заалтыг биелүүлээгүй бол хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэж үзнэ.

11.2. Байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийг үндэслэн дор дурдсан сахилгын шийтгэлийг музейн захирлын тушаалаар ногдуулна.

Үүнд: а/ Сануулах

б/ Хөдөлмөрийн хөлсийг 3-н сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар

бууруулах

в/Ажлаас халах

11.3. Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

11.4. Сахилгын шийтгэл хүлээсэн хүн дутагдлаа үнэнч шударгаар засаж арилгавал хугацаанаас нь өмнө цагаатгаж болно.

11.5. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцогдоно.

11.6. Сахилгын шийтгэлтэй хугацаанд нь ажилтанд шагнал урамшил олгохгүй.

11.7. Ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135-р зүйлүүдийг үндэслэн шийдвэрлэнэ.

 

 

Дотоод журманд орсон нэмэлт өөрчлөлт

Байгууллагын дотоод журмын 8-р зүйлийн 44-р заалтыг үндэслэн музейн захирлын 2009 оны 03-р сарын 28-ны өдрийн 07 дугаар тушаалаар “Ажилтанд олгох нэг өдрийн хоолны хөнгөлөлт болон унааны зардлыг нэг чиглэлийн автобусаар тооцон тухайн үеийн үнийн өсөлттэй уялдуулан тус тус захирлын тушаалаар баталгаажуулна” гэж өөрчлөн найруулсан.

 

Дотоод журманд өөрчлөлтийг бичсэн:

Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн:                     Ч.Өсөхжаргал

2009.03.28

 

 


 

 

Улаанбаатар хотын музейн дотоод журманд орсон нэмэлт өөрчлөлт

 

Музейн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг:

1/. 8.8.а. “Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, дэвшилтэд арга барилаар ажиллаж, өндөр амжилт гаргасан ажилтанд үндсэн цалингийн 10-25 хувь хүртэлх ур чадварын нэмэгдлийг музейн захирлын шийдвэрээр олгоно”

2/. 8.8.б. “Ажлын ачаалал, ур чадвар, бүтээмж, тогтвор суурьшилтай ажилласан зэргийг харгалзан тухайн ажилтны албан тушаалын цалингийн шатлалыг музейн захирлын шийдвэрээр ахиулж болно” гэж өөрчлөн найруулсан.

 

 

 

Дотоод журманд өөрчлөлтийг бичсэн:

Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн                 Ч.Өсөхжаргал

2014.01.21

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙГЭЭС УЛААНБААТАР ХОТЫН 375 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Улаанбаатар хотын 375 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын А/520 дугаар захирамжаар баталсан төсвийн дагуу 6 ажил хийж гүйцэтгэсэн.Энэ ажлыг гүйцэтгэхэд 57,282,000 /тавин долоон сая хоёр зуун наян хоёр/ мянган төгрөг манай байгууллагын 200035403 тоот нэмэлт дансанд НЗДТГ-аас шилжин орж ирсэн.

Үүнд: МаягтСЭО№1 Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнийтөсвийн зарцуулалтын төлөвлөгөө гаргаж 5 компани, 2 төрийн бус байгууллагадсанал хүргүүлснээс 2 компани, 1 ТББ, Түүхийн хүрээлэнгээс тус тус хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж үнийн санал, танилцуулга материалаа ирүүлсэн. Тус хамтран ажиллах сонирхолоо илэрхийлсэн компани, ААН, Төрийн бус байгууллагын үнийн санал, гаргасан саналтай байгууллагын удирдлага холбогдох ажилтнууд танилцаж, 2014.09.10-ны хурлаар хэлэлцэж хамтран ажиллахаар шийдвэр гарсан.

Үүнд:

– Д. Манибадарын Нийслэл хүрээ хэмээх хотын түүхийн үнэт өв болсон үзмэрийг хийж хадгалж хамгаалах зардалд 3,800,000 /гурван сая найман зуу/ мянган төгрөг,

– “Улаанбаатар хот гэрэл зураг” /1911-2011/ “Шар бөсийн ордноос Улсын нийслэл хүртэл” гэрэл зургын үзэсгэлэн гаргах зардалд-12,850,000 /арван хоёр сая найман зуун тавин/ мянган төгрөг,

– НЗДТГ-т хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байршуулах ажлыг зохион байгуулах зардалд-12,100,000 /арван хоёр сая нэг зуун мянган төгрөг,

– Санк-Петербург хотод буй нэрт монголч эрдэмтэн Козловын гэр музейгээс хуулбарлан авч ирсэн Улаанбаатар хоттой холбоотой зургуудаар үзэсгэлэн гаргах зардалд-4,950,000 төгрөг,

– Богд хааны ордон музейгээс Хүн чулууны хонхорт байсан, тэмдэг тавьсан хүн чулууг Улаанбаатар хотын музейд залах ёслолын ажллагааны хүндэтгэлтэйгээр залах, танилцуулга бэлтгэх, бичлэг хийх, урилга хэвлүүлэх, Улаанбаатар хотын уугуул суугуул иргэдтэй уулзах уулзалт зохион байгуулах, хүлээн авалт, бичлэг хийх зардалд-3,232,000 /гурван сая хоёр зуун гучин хоёр мянга/ төгрөгийн ажлуудыг тус тус “Гамма Фото агентлаг ХХК-иар гүйцэтгүүлсэн болно.

Санкт-Петербург хотод буй нэрт монголч эрдэмтэн Козловын гэр музейгээс Улаанбаатар хоттой холбоотой зургуудыг хуулбарлан авах, зочид буудал томилолтын зардалд- 6,700,000 /зургаан сая долонн зуун мянган / төгрөг. Энэ ажлыг Түүхийн хүрээлэнгээр гүйцэтгүүлсэн.

ОХУ-ын Санкт –Петербург хотруу томилолтоор явах онгоцны билетын зардалд 6,742,300 төгрөг.

– Богд хааны ордон музейгээс Хүн чулууны хонхорт байсан, тэмдэг тавьсан хүн чулууг Улаанбаатар хотын музейд залахад зориулалтын шилэн хорго хийлгэх зардалд -5,000,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг, Зөөвөрлөх зориулалтын сав баглаа боодолд -500,000 /таван зуун мянган/ төгрөгийн зардал нийт 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөг төсөвлөгдсөнийг “Юувокү ХХК”- иар гүйцэтгүүлсэн.

Богд хааны ордон музейгээс Хүн чулууны хонхорт байсан, тэмдэг тавьсан хүн чулуунд мэргэжлийн байгууллагаар эрдэм шинжилгээнийн тодорхойлолт хийлгэхэд 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөг энэ ажлыг “Бахархалт соёл ТББ”-аар тус тус харилцан тохиролцсон гэрээний дагуу гүйцэтгүүлсэн болно.

 

Эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 57,274,300 /тавин долоон сая хоёр зуун далан дөрвөн мянга гурван зуун/ төгрөг зарцуулсан бөгөөд холбогдох баримт, байгууллагуудтай хийсэн гэрээ, төлбөрийн хүсэлт зэргийг хавсаргав.

Тайлан гаргасан: Нягтлан бодогч С.Азжаргал

 


УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН УРСГАЛ ЗАСВАР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Манай байгууллага нь 2014 оны 9-р сараас 11-р сарын хооронд дотор засвар хийсэн.

Үүнд:

  • Музейн 1, 3-р танхимд гарц тэмдэглэгээ хийх зориулалтаар “EXIT” гэрэл авч хийсэн. Гэрэл хийхэд нийт 57,890 /тавин долоон мянга найман зуун ер/-н төгрөг урсгал засварын зардлаас зарцуулсан.
  • Музейн 1, 2-р танхимийн нийт …. мкв модон шал өмхөрч муудаж шаардлага хангахгүй байсан учираас орос ДСП хавтангаар сольж бүрэн будаг хийж засварласан мөн үүдний өрөөний ханыг замасагдаж эмульсдсэн. Эдгээрийг засварлахад урсгал засварын зардлаас 1,204,000 /нэг сая хоёр зуун дөрвөн мянга/ -н төгрөгзарцуулсан.
  • Дулааны шугам болон цэвэр усны хоолой он удаан жил ашигласнаас болж цэвэрч цооролт үүссэн үүний улмаас дулааны шугамын өргөлтийн насос гэмтэж шинэчлэн сольсон. Үүнд урсгал засварын зардлаас 605,000 /зургаан зуун таван мянга/-н төгрөг зарцуулав.
  • Музейн жижүүрийн өрөө болон үүдний өрөөний 32 мкв талбайг наадаг хулдаас буюу PVC хулдаас дэвсэж шинэчлэв. Үүнийг хийхэд урсгал засварын зардлаас 625,400 /зургаан зуун хорин таван мянга дөрвөн зуу/-н төгрөг зарцуулсан.

Эдгээр засваруудыг хийхэд урсгал засварын зардлаас нийт 2,492,290 /хоёр сая дөрвөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун ер/-н төгрөг зарцуулсан. Засвар хийж буй байдлыг зургаар хавсаргав.

 

Тайлан гаргасан: Нягтлан бодогч С.Азжаргал

2014.12.15